Хүнсний ногооноос хуванцар нано хэсгүүд олдсон байна. Плимутын их сургуулийн эрдэмтэд нанопластикууд улаан луувангийн үндсийг нэвтлэн хүнсний ногооны үндсэн хэсэг болон навчинд хоёуланд нь хуримтлагддаг болохыг тогтоожээ. Улаан лууванг полистиролын нано бөөмсөнд өртсөн гидропоник системд байрлуулж уг туршилтыг хийжээ.
Таван өдрийн дотор пластик тоосонцоруудын бараг таван хувь нь үндсэнд нэвтэрдэг байна. Судалгааны удирдагч Натаниэль Кларк "Ургамалууд үндэс дотроо Каспарийн зурвас гэж нэрлэгддэг давхаргатай байдаг бөгөөд энэ нь олон тооны хортой хэсгүүдийн эсрэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь наопластик тоосонцор нь ургамлын дотор хуримтлагдаж, дамжих боломжтой гэдгийг судалгаагаар харуулж байна" гэжээ.
Судлаачид өмнө нь далайн хоол, давс, савласан ус, тэр ч байтугай шанцайны ургамал, лууван, алим зэрэг жимс, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс илүү том хуванцар хэлтэрхийнүүд байгааг илрүүлсэн.
Лабораторийн судалгаагаар хамаагүй жижиг хэмжээтэй нанопластикууд нь шанцайны ургамал, улаан буудай зэрэг ургамлын үндэс рүү нэвтэрч чаддаг болохыг харуулж байна.
Судалгааны ахлах зохиолч, тус их сургуулийн Олон улсын далайн хог судлалын албаны дарга Ричард Томпсон "Зарим талаараа эдгээр олдворууд гайхах зүйл биш. Эцсийн эцэст бид хаа сайгүй микропластик бохирдлыг олж илрүүлж байна" гэжээ.
Эрдэмтэд хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны үр дагаврыг одоог хүртэл сайн ойлгоогүй байгааг анхааруулж байгаа боловч энэхүү олдворууд нь ийм бохирдол хэр өргөн тархсан байж болох талаар нэмэлт судалгаа явуулахыг яаралтай шаардаж байна.
Түүнчлэн нз бүрийн үр тариа, ургах нөхцөлд нанопластик хэрхэн шингэж байгааг тодорхойлохын тулд илүү их ажил хийх шаардлагатай байгааг шинэ судалгааны зохиогчид онцолж байна. Гэхдээ хуванцар бохирдол нь зөвхөн далай, гол мөрөн дэх хүрээлэн буй орчны асуудал биш бөгөөд энэ нь хүмүүсийн тавган дээр шууд хүрч болзошгүйг нотлох баримт харуулж байна гэдгийг тэд тодотгож байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх