Истанбул, Токио, Сөүл чиглэлийн өнөөдрийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүссэний улмаас Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчинг хязгаарлажээ. Тиймээс МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

  • Истанбул - Улаанбаатар /ОМ162/

ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна

  • Улаанбаатар-Токио-Улаанбаатар

ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:35 цагт Нарита ОУНБ-д бууна.

ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

  • Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар

ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна

ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

Мөн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлыг хангах ёстойг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх