Ирэх пүрэв, баасан гараг баруун, хангайн, төвийн бүс нутгийн зарим аймаг сумдын нутгаар цас орно. Цас орсны дараа 14-ний баасангаас 15-ны бямба гарагт шилжих шөнө, мөн бямбаас ням гарагт шилжих шөнө Алтай, Хангайн нурууны орчмоор Завхан, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдын нутгаар шөнөдөө -28-30 хэм хүрч огцом хүйтэрнэ.
Эдгээр өдрүүдэд Хэнтийн нурууны орчмоор, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий нутгаар мөн хүйтэрч шөнөдөө -20-24 хэм хүрэх төлөвтэй байна.
Хэдийгээр гурван есийн хүйтэн биш ч гэсэн намрын адаг сард тохиож байгаа энэ огцом хүйтрэлтийн нөхцөлд хөдөө гадаа бэлтгэл муутай, нимгэн хувцастай аян замд явбал даарч хөрөх, осгох аюул эрсдэлтэй болохыг анхааруулж байна.
Иймээс баасан гарагийн үдшээс эхлэн даваа гараг хүртэл хөдөө орон нутгийг зорих, хот хоорондын автозамд зорчих нөхцөлд бэлтгэлээ сайтар хангах, бензин шатахууныг хүрэлцээтэй авч байж замд гарах, цас хунгарласан хөдөө орон нутгийн автозамаар аль болох зорчихгүй байх, өдрийн гэрэл гэгээтэй цагаар бэлтгэлээ сайтар хангаж байж зорчихыг анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх