Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Арваннэгдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд телекамерын ухаалаг хяналтын системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон нийт 78 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцон, зөрчлийг арилгууллаа.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл үлдээх