"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт харамсалтайгаар амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэр Монголд ирж, хэргийг дахин шалгуулах хүсэлтээ гаргахаар болсон. Тэгвэл тэд өнөөдөр Монгол Улсад газардах аж.
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй амиа алдсан хэргийн эргэн тойрон дахь асуудлаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг цацсан. Уг нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар хохирогчийн ар гэрийнхэн Монголд ирж, хэргийг дахин сэргээн шалгах хүсэлт гаргах боломжтой учраас тэднийг авчрах зардлыг монголчуудаас хүссэн юм. Тэгвэл хандиваар 60 гаруй сая төгрөг цугларч амь эрсдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза, бага охин Найла нар ирэхээр болсон юм.
Сэтгэгдэл үлдээх