Өвөл, хаврын уралдаанд морины хүүхэд оролцуулбал Зөрчлийн хуулиар торгоно

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажжээ. Уг тогтоолд өвөл, хаврын улиралд зохион байгуулж буй хурдан морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэрийг тусгасан юм. Тодруулбал,  өвөл, хавар хүүхдийг морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулбал Зөрчлийн арга хэмжээ авч ажиллах зохицуулалт үйлчилж эхэлсэн байна.

Уралдаанч хүүхэд бүр бүтэн жилийн хугацаатай, 100 мянган  төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэх ёстой.  Мөн хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатай болсон юм.

Сэтгэгдэл үлдээх