Өнөөдрөөс төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.
- Гадаа ил зогсоолд машинаа хонуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөх эрсдлээс сэргийлэх,
- Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх,
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах,
- Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах,
- Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах шаардлагтайг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл үлдээх