Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 01-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 хэмээр дулаарч 17-19 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 4 хэмээр дулаарч 21-23 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 хэмээр дулаарч 19-21 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх