Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2026 оны 01-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 14-16 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 17-19 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 16-18 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх