Ардын хүүхдүүд байсан бол арван жилийн ял авах байлаа... Шүүхээс ичив!

“Баячуудын хүүхдүүд” хэмээн цоллуулаад буй Д.Саянсамбуу, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрээ танилцуулав. Бүлэглэн нэгнээ зодож, хүнд гэмтээсэн, хар тамхи хэрэглэсэн байсан, оргон зайлсан гэх ноцтой хэргүүдийг шүүх үл хэрэгсч, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь нийгмийг болоод хуульчдыг бухимдуулаад байна. Заримынх нь байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: Ардын хүүхдүүд байсан бол арван жилийн ял авах байлаа

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: Ардын хүүхдүүд ийм байдалд орсон бол зодооны хэрэгт тав, хар тамхины хэрэгт тав нийлээд арван жилийн ял авах байсан. 2015 оны эрүүгийн хуулиар зодооны хэрэгт хоёр тал тохирсон ч хэн нэгэн гэмтсэн бол хүнд ял өгөх хуультай!

Хуульч О.Батхүү: Шүүхээс ичив

 Хуульч О.Батхүү "Согтуурсан үедээ бусдыг бүлэглэн зодож, хорих ял авахгүй салж болдог жишгийг шүүх тогтоолоо. Шүүхээс ичив" хэмээв. Цаашлаад нэгэнт ил тод шууд live-р явсан хэрэгт шүүхийг шүүгээд ганц юм биччихье гэж бодлоо.

За тэр мансуурсан асуудлыг нь ярьдаггүй дүгнэдэггүй юм гэхэд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах хэргийг хэрэгсэхгүй болгосныг ойлгоогүй.

Эрүүгийн хуулийн 20.16-д олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэж "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчих" гэж байдаг.

Гадаа гудманд, түмэн амьтан хараад зогсож байхад баахан согтуу орилж хашгирч, машин зам дээр гарч зодолдохыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэхгүй бол өөр юуг хэлэх үүЭнэ бичлэг нь хэвлэлээр цацагдаад, шүүх хурлын үед нотлох баримт болж тал талаас нь харуулж маргаад байсан. Гэтэл шүүхээс үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн.

Ийм байхад шүүхийг буруу шийдлээ, хөнгөн яг ногдууллаа гэх нь зөв биз...

 Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших: Эрхтэн дархтнуудын сагасан хүүхдүүдэд мангар их урам зориг өглөө

Тэрбээр “Саяын шүүгчийн шийдвэр баячуул, дарга нар, эрхтэн дархтнуудын сагасан хүүхдүүдэд мангар их урам зориг өглөө тээ. Муусайн гуйлгачингуудыг зодож нүдэж, алж хядаж болох юм байна. 500 сая юу юм бэ. Ганц 600-гийн үнэ. Чихрийн цаас.

Алж өгнөө л гэчихсэн сууж байгаа байх. Уг нь шүүх засаглалд их итгэдэг юмсан. Шувтарсан цагаан бумбандаа буужээ хөөрхий энэ эх орон!

Сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар: Мөнгөтэй айлын хүүхдүүдэд сэдэл, энгийн дундаж айлын хүүхдүүдэд айдас нэмсэн шийдвэр байлаа 

Шүүх зөв буруу шүүсэн эсэхийг мэдэхгүй. Мэргэжлийн, туршлагатай хүмүүс шийдвэрээ олон талаас нь дүгнээд гаргасан байх. Гэхдээ ойлгох гээд ойлгож чадахгүй юм. Энэ шийдвэрийг сонссон их мөнгөтэй айлын хүүхдүүдэд Сэдэл, энгийн дундаж айлын хүүхдүүдэд Айдас нэмсэн шийдвэр байлаа.  Хоёр хүүтэй аав хүний хувьд "Их мөнгөтэй айлын хүүхдүүдээс хол яваарай! Яасан ч чиний буруу болно" гэдгийг хөвгүүддээ эртхэн захиж хэлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо”

Сэтгүүлч М.Батбилэг: Согтуугаар бүлэглэн хүн зодсон ч хорих ялгүй өнгөрдөг жишиг тогтож байгаа юм уу?

 Ардын хүү байсан бол аль эрт аавын хаалга татсан

 -Үнэн гэвэл долоон буудлын Должин эмээгийн хүү, Баянхошууны Балдан өвөөгийн хүү байсан бол аль эрт аавын хаалга татсан. Энэ улсад танил тал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй яасан яадаг юм гэдэг цаг иржээ

 Бүлэг танхайн зодооны хэрэгт зорчих эрх хязгаарладаг жишиг тогтоочихлоо шүүх!

 -Говь ХК-ийн захирал, Жем-ийн боссын хүү нарын зодооны хэргийн шүүх хурал дуусжээ.

Шүүхийн шийдвэрээс илүү хов хор хутгачихаад хол үлддэг хөнөөл ихтэй, хүйтэн аргатай хүмүүсээс хол бай гэдгийг л батлах шиг.

Уг хэрэг маргаан гарах болсон гол шалтгааны эзэн нь хууль, хүчний байгууллагын дарга болсон нэг эрхмийн хүү бололтой. Тэр нэгнийх нь найз охинтой яриа өдөж, галыг өрдчихөөд зодооныг дэвэргэчихээд захалсан бололтой.

Харин дүйвээнд тийчилж орсон хохирогч, хамжигч гэх залуус өнөөдөр шүүхийн өмнө толгой гудайж зогсов.

Харин өнөөх эмэгтэй, өдөж хоргоосон гэх залуу нэр нь дурдагдахаас танхай, зодооны хэрэгт холбоогүй бололтой.

Муу нэгнээс хол явахгүй бол яг л ийм юм болдог. Зуслангийн атаман киноны “Манай атманыг яаж байна аа гэж шургаж гүйдэг гар шиг шалчигнаж асуудал өдөөчихөөд зугтдаг, хол очоод зогсдог хогийн нөхдөөс хол явах хэрэгтэйг илтгэх шиг.

Хэргийн тухайд бүлэг танхайн хэрэгт зорчих эрх хязгаарладаг жишиг тогтоочихлоо шүүх!

 

Эрүүгийн хуулийг эд хөрөнгөтэй этгээдүүдэд илтэд ашигтайгаар тайлбарлалаа...

Яг ийм хэрэгт жирийн иргэний хүүхэд холбогдсон бол яах вэ?

1.Хар тамхи хэрэглэсэн гээд ял авна

2.Бүлэглэн хүн зодсон хэргээр мөн зүйл ангид хамааран хохирол барагдуулсан ч яллах заалттай

3.Хүний биед маш хүнд гэмтэл учруулсан гэдэг эрүүгийн хэрэгт хамаарч шалгуулна

4.Оргон зайлсан,санаатайгаар мөрдөн байцаалтаас зугтсан асуудал ч бий

Эцэст нь, баячуудын хүүхдүүд хэчнээн мөнгө төлөөд ч энэ залуус багадаа 3-5 жилийн хорих ял авах байлаа..Эрүүгийн хууль үнэхээр үйлчлэх бол шүү дээ!

Сэтгэгдэл үлдээх