ХӨСҮТ: 10-15 насны 110 мянган хүүхэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдсан

Улаанбурхан өвчний халдварыг бага сартай хүүхэд авахаас сэргийлэх, дэгдэлтийг хумих зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхлэн улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтыг хийж байна. Ингэхдээ 10-15 насны 420 мянга гаруй хүүхдийг 95 буюу түүнээс дээш хувьтай хамруулах шаардлагатай байгаа юм. Гэвч одоогоор нэмэлт дархлаажуулалт улсын хэмжээнд 26 хувьтай явна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улсын хэмжээнд  10-15 насны хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинд хамруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 110 мянган хүүхэд вакцины нэмэлт тунд хамрагдсан байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх