Сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор НИТХ-аас Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцсон бөгөөд баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл сунгахыг санал болгосон байна.
Уулзалтад “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Номин Тав трейд”, “Хүчит шонхор”, “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүрийн удирдлагууд оролцож “Саналыг дэмжих боломжтой. Өнөөдөр буюу баасан гарагт хариугаа эцэслэж хэлнэ" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх