Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх