Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1000 гаруй залилан гарч, учирсан хохирол 120 тэрбумд хүрчээ

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэрэг эрс өсчээ. Тухайлбал, 2025 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1000 гаруй залилан гарч, хохирол 120 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин төлөгдсөн нь ердөө 50 тэрбум орчим төгрөг аж. 

Хамгийн гол нь залилагчид “Хоногийн түрээс", "Хоногийн орон сууц хөлслөх” гэсэн зарыг ашиглан нэг өдрөөр тухайн орон сууцыг хөлсөлчхөөд бусдад дамжуулж түрээслэх, бүр зарах эрсдэл өсчээ. Тиймээс өөрийгөө эрсдэлээс сэргийлэх хамгийн баталгаат арга бол E-Mongolia ашиглаж, газар дээр нь хүсэлтийг нь гаргуулж хамт шалгах алхам аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэх эрсдэлтэй тул энэ платформоор газар дээр нь хүсэлт илгээж лавлагааг авч шалгаснаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс өөрийгөө сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл үлдээх