УДШ: "Ногоон автобус"-ны гэх хэргийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 26-нд болж, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуяг болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох "Ногоон автобус"-ны гэх хэргийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. 

Хуралдаанаар  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Хэлэлцээд  хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх