УБЦТС ТӨХК: Гуравдугаар сард цахилгаан шугамд засвар хийж хязгаарлалт хийх байршлууд

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар хийх талаар мэдээллээ.

Тус засварын ажлын хүрээнд тодорхой байршлуудад цахилгаан хязгаарлах бөгөөд хэрэглэгчид хуваарьтай урьдчилан танилцахыг зөвлөсөн байна.

Засвар нь тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийгдэх тул иргэд, аж ахуйн нэгжүүд хүлээцтэй хандахыг компанийн зүгээс хүсжээ.

Хязгаарлалт хийх байршлууд болон дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох боломжтой бөгөөд ийм тохиолдолд гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэхийг мэдэгдэв.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Сэтгэгдэл үлдээх