Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 09-нөөс 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

2026 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.  

Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгороор 7-12 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна. 

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна. 
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  0  хэм орчим байна. 
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 1-3 хэм дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх