Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүхийн шалгалтаар эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны Элсэлтийн шалгалтыг товыг гаргажээ. Тодруулбал, элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүхийн шалгалтаар эхлэх бөгөөд мөн англи хэлний шалгалтыг тус өдөр зохион байгуулах юм байна.

Ташрамд, элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулах бөгөөд түүх, англи хэл, газар зүй, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэлний шалгалт 80 минут, харин хими, математик, физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ. 

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс  сануулжээ.

Сэтгэгдэл үлдээх