Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн ба авто замын засвар шинэчлэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Үүнд,
- Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Саппорогийн уулзвараас таван шарын уулзвар хүртэл) – Тус ажлын хүрээнд 3.5 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явна.
- Баянзүрх дүүрэг, Монелийн авто замын засвар, шинэчлэлт - Тус ажлын хүрээнд 6 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явна.
- Чингэлтэй дүүрэг, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлт хийх ба тус ажлын хүрээнд 4.24 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
- Сүхбаатар дүүрэг, Сэлхийн авто замын засвар, шинэчлэлт (Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэл) - Тус ажлын хүрээнд 4.3 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
- Авто зам, замын байгууламжийн ажил (Сүхбаатар дүүрэг, XIX хороо) - Тус ажлын хүрээнд 1.8 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх