Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 60 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 2 иргэний амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Гал түймрийн шалтгааны 59 хувийг ил гал, 15 хувийг цахилгаан ашиглалт, угсралтаас үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Иймд орчны аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүн бүр анхаарч, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх