Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм,  бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна. 
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх