Хогийн машинаар тээвэрлэсэн махыг устгалд оруулжээ

Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хог тээврийн зориулалтын автомашинаар мах тээвэрлэсэн эзэн холбогдогчийг тогтоон арга хэмжээ авсан байна. Тодруулбал, аймгийн цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн мах нь хүнсний аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын нөхцөл зөрчсөн, гадны бохирдолд өртсөн учраас хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж үзэн холбогдох журмын дагуу зориулалтын цэгт устгалд оруулсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх