Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид энэ долоо хоногт нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд энэ долоо хоногоос нийслэлийн есөн дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллана.  Зургаан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр долоо хоногт 3200-4000, сард 88000-100000 орчим иргэн, 60000 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд зорчиж үйлчилгээ авч байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсэх, иргэд бухимдах улмаар өргөдөл, гомдол гаргах шалтгаан, нөхцөлийн нэг болж байна.
Мөн алба хаагчдын орчин нөхцөл, стандартыг зөрчиж ажлын бүтээмж муудах, аюулгүй ажиллагааны горим алдагдсан гээд эрсдэл өндөр болсон байна. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүд нийслэлийн есөн дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллуулах үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өгчээ.
 

Сэтгэгдэл үлдээх