16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, л давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм. Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын таван өмгөөлөгч оролцохоор болсон байна.
Сэтгэгдэл үлдээх