Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол жил бүр нэмэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас анхааруулав. Тухайлбал, Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, арван хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.
Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээрээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.
Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:
- Таван хүүхдэд хорих ял оногдуулж,
- Хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлаж,
- 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гурван хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх