Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны тавдугаар сарын 8-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Увс нуурын хотгороор, 16,17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 8-нд тал хээрийн нутгаар, 11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Тавдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 13-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Тавдугаар сарын 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.

Сэтгэгдэл үлдээх