Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны мягмар гарагт УИХ-ын зургаан байнгын хороо, хоёр ажлын хэсэг хуралдана. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Тодруулбал,
- Үндсэн хууль танхимд
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- 334 тоот өрөөнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- "Их Эзэн Чингис хаан” танхимд ТБХ, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаан: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно.
Төрийн ордонд
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, Улаанбаатар хотноо 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр байгуулж, 2019 оны долоодугаар сарын 09, 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.
-
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлийг зохион байгуулна.
“Үндсэн хууль” танхимд Хууль зүйн байнгын хороо: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
“Их засаг” танхимд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Цусны донорын тухай хуулийн төсөл, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх