Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ зөвлөж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид,
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх
- Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл үлдээх