Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар цас орж, даваа гүвээ хаагдахыг анхаарууллаа

Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар өнөөдөр нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Сэтгэгдэл үлдээх