Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.
Хорио цээрийн дэглэмийг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжүүлж байна.
Тус шийдвэрийн хүрээнд
• Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
• Хяналтын постууд 24 цагаар ажиллана
• Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
• Ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлнэ
• Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
• Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно
Иймд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж иргэд, малчдыг хөдөлгөөн хийхгүй байх мөн мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулав.
Сэтгэгдэл үлдээх