2024 онд болсон “Дүнжингарав"-ын гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болж байна. "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин тус компанийн жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Шүүх хурлын үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн дүгнэлтийг шинжилгээний баг дахин томилж дахин гаргах санал дэвшүүллээ. Учир нь, прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг тогтоогоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзэв. Тиймээс жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа.
Сэтгэгдэл үлдээх