ЗУУН НАСТЫН АШИГ ТУС

Египетүүд зуун настыг мөнх амьдралын ургамал хэмээн нэрлэж, эмчилгээ, гоо сайхандаа хэрэглэсээр ирсэн билээ.Үүнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэсээр ирсэн. Алоэгийн шүүс тайвшруулах, нянд тэсвэртэй болгох, нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Алоэ нь шархны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг намдааж, ходоод, элгэнд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн  шарх, сорви, түлэгдэлтэд тустай бөгөөд эритроцит, гемоглобин, лейкоцитийг нэмэгдүүлдэг давуу талтай. Зуун настыг хэрчээд арьсыг зөөлрүүлж, экзема, герпес, цэврүүний шархыг эдгээх зорилгоор арьсан дээр шууд тавьж болдог.Шинжлэх ухаанд алоеийн ач тусыг олон жил судалж, хуурай, тослог , холимог гээд бүх төрлийн арьс арчилгаанд хэрэгтэй хэд хэдэн ач холбогдлыг нь нээн илрүүлжээ.

  1.  1.Эрүүл мэндэд хэрэгтэй Алоеийн ханд нь өөрийн эдгээх үйлчилгээгээрээ эсээс бүрдсэн арьсны эпителийн давхаргад нөлөөлдөг байна. Алое нь арьсан дээр хамгаалагч давхарга үүсгэн, тэжээл чийгээ нөхөхөд нь дэмжлэг болдог юм. Мөн түүнд агуулагдах антиоксидант шинж нь түлэгдлийг амархан эдгээдэг.
  2. 2. Наранд түлэгдсэн шархыг эдгээдэг Зөвхөн арьснаас гадна зуун настад агуулагдах амин дэм, эрдэс бодис, энзим, элсэн чихэр, амино хүчил, салицилийн хүчил зэрэг 75 төрлийн бодис нь бүгд биднийг эрүүл байхад нэн шаардлагатай байдаг. Уруул хагарах, хоёр талаараа урагдах, завьж буйлны гэмтэл зэрэгт зуун настын ханд маш сайн мөөгөнцөрийн эсрэг (антифунгал) болон халдварын эсрэг (антисептик) үйлчилгээгээрээ эерэг нөлөө үзүүлдэг. Мөн дотор эрхтний хувьд ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн, хоол боловсруулах эрхтнийг сайжруулж, ходоодны шархыг намжаадаг ид шидтэй
  3.  3.Арьсыг сайн чийгшүүлдэг Алоеийн ханд нь арьсыг тослогтуулахгүйгээр тэжээл өгч чийгшүүлж чаддаг. Тиймээс энэ чанараараа тослог арьстай хүмүүст тун тохиромжтой. Эрдэс бодисын найрлагатай энгэсэг хэрэглэдэг бүсгүйчүүд арьсаа хуурайшилаас хамгаалахын тулд алоеийн хандтай бүтээгдэхүүнээр суурь тавих нь тустай. Эрчүүдийн хувьд ч алоеийн ханд нь сахал хуссаны дараа түрхэхэд арьсны гадаргууг зөөллөж тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.
  4. 4. Батгыг эмчилдэг Алое вераны хандад Auxin, Gibberellins хэмээх хоёр төрлийн гормон агуулагддаг. Эдгээр гормон нь шархыг эдгээх, үрэвслийг багасгах нөлөөтэй юм. Giberellin нь арьсны шинэ эс нөхөн төлжихөд дэмжлэг болдог онцлогтой. Тиймээс бага сорвитойгоор, батганаасаа хурдан салахад тусална. Мөн уламжлалт анагаах ухаанд зуун настыг батга, экзема зэрэг арьсны асуудлыг эмчлэхэд ашигладаг.
  5. 5. Хөгшрөлтөөс сэргийлдэг Бидний нас явах тусам арьсны уян хатан байдал алдагдаж, үрчлээ сууж эхэлдэг. Алое нь бета каротин, витамин C, E гэх мэт арьсыг толигор, чийглэг байлгадаг олон төрлийн антиоксидантуудыг агуулдаг юм.
  6. 6. Язралтыг багасгадаг Арьс бол сунгах тусам тэлэгддэг маш том эластик л гэсэн үг. Хэт их тэлэлтийн явцад арьсны суналт гэтэж язралт үүсдэг. Алоеийн ханд нь язралтаас үүссэн сорвийг бага багаар эмчлэх замаар бүдэгрүүлдэг ач холбогдолтой.

ththhy

Тослог болон энгийн арьсанд зориулсан сүүн шингэн чийгшүүлэгч тоник, чийгшүүлэгч тос нь дээр дурдсан, чийгшүүлэх, үрэвслээс хамгаалах, арьсны гүнд хүрч өнгөлөг толигор болгон уян хатан чанарыг нь сайжруулах үйлчилгээг үзүүлдэг. Тос ялгаралт ихтэй мөртлөө гүндээ чийг дутагдсан, батгатай арьсанд онцгойлон санал болгож байна. Зуун настын хандаас гадна амин дэм, глюкозуудыг агуулснаараа арьсанд чинь дутагдаад байгаа зүйлийг өгч чадна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yoalsi

lipitor 10mg oral <a href="https://lipiws.top/">atorvastatin cheap</a> lipitor 10mg over the counter