“Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулагдсан Эко будгийн үйлдвэр хоногт гурван тонн, сард 90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлэх нь. Монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг давуу талтай юм.