Израиль улс Covid-19 вакцины дөрөвдүгээр тунд бэлдэж байна

Израильд өдгөө нийт 2,5 сая гаруй хүн вакцины гурав дахь тунгаа тариулжээ. Харин тус улсын Covid-19 өвчинтэй тэмцэх тусгай ажлын хэсгийн ахлагч Салман Зарка иргэдээдөрөв дэх тунд бэлдэхийг сануулсан байна.

Хэдийгээр Израилийн нийт хүн амын гуравны хоёр хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хэдий ч өндөр халдвартай дельта хувилбарын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна.

Тиймээс Салман Зарка радиод ярилцлага өгөхдөө “Бидний дунд өвчин тархаж байгаа нь, бас цаашид ч тархсаар байх нь үнэн. Тиймээс вакцины дөрөв дэх тун тарихад бэлэн байх хэрэгтэй. Бид ингэж л амьдрахаас өөр аргагүйд хүрэх байх” хэмээн ярьжээ.

Түүний мэдээлж байгаагаар шинэ хувилбаруудын эсрэг шинэ, илүү өндөр үр дүнтэй тунгууд энэ оны сүүл, дараа жилийн эхэн үеэр бэлэн болох аж. Тэрээр цаашид хүн төрөлхтөн таваас зургаан сард нэг, эсвэл ядаж жилдээ нэг тун вакцин хийлгэж амьдрахаас өөр аргагүй хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yjtmzc

purchase atorvastatin online <a href="https://lipiws.top/">purchase lipitor pill</a> atorvastatin 20mg ca