БНХАУ-ын сургуулийн захирал сурагчдын хоолны үлдэгдлийг идэх болжээ

Хятадын Хунан мужийн Кыян хотын хувийн дунд сургуулийн захирал Ван Ёнсин сурагчдадаа хаягдал хоолны талаар сургахын тулд тэдний хоолны үлдэгдлийг идэх болжээ.

Тус улсын олон нийтийн сүлжээгээр тренд болж байгаа нэгэн бичлэгт Ван сургуулийн цайны газрын хогийн савны дэргэд зогсоод, хоолоо хаях гэж байгаа хүүхдүүдийн хоолыг аван, идэж байгаа нь харагдах аж. Түүний зогсоосон зарим сурагч харин хаях гэж байсан хоолоо өөрсдөө идэж дуусгасан юм.

58 настай Ван орон нутгийн "Xiaoxiang Morning Post" сонинд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн өдрийн гурван хоолоо ийм аргаар идэх болсноо хэлсэн байна.

Тэрээр "Би хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлж, хоолоо хаях нь буруу гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Миний энэ үйлдэл сурагчид төдийгүй багш нарыг гайхшируулаад байгаа. Гэхдээ зарим хүүхдүүд өөрсдөө хоолоо идэж дуусгаж байгаа бөгөөд хэр их хоол идэхээ цайны газрын ажилчдад урьдчилж хэлдэг болсон. Ингэснээр хаягдал хоолны хэмжээ багасах болно" хэмээн тайлбарлажээ.

Хэдийгээр Ваныг зөв үлгэр дуурайлал болж байна гэж магтсан хүмүүс байгаа хэдий ч ихэнх хүмүүс түүнийг нийтийн эрүүл ахуйг сахилгүй, цар тахлын үед эрүүл мэндийн эрсдэл үүсгэж байна хэмээн шүүмжилж байгаа юм.                                                    

Хятадын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоолны хог хаягдлыг бууруулахад анхаарлаа хандуулж байгаа бөгөөд өнгөрөгч 4 дүгээр сард баталсан хуулийн дагуу хэт их хэмжээний хоолны хаягдал үүсгэсэн зоогийн газар болон үйлчлүүлэгчдийг торгох болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rgfhqo

lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin 20mg</a> order lipitor 20mg for sale