Өмнөд Солонгос баллистик пуужин амжилттай туршжээ

Өмнөд Солонгосын цэргийн зэвсэг хөгжүүлэгчид шумбагч хөлгөөс хөөргөх зориулалттай баллистик пуужинг амжилттай туршсан талаараа мэдээлжээ. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн аюул заналхийллээс өөрийгөө хамгаалах Сөүлийн хүчин чармайлтад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. “Хойгийн энх тайвныг хангахын тулд манай улсын цэрэг арми хүчин чадлаа нэмэгдүүлж, дэвшилтэт технологийн техник хэрэгслийг цаашид хөгжүүлэх болно” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Тэрбээр баллистик пуужингийн туршилтыг онцлон дурдаагүй боловч Хойд Солонгосын эсрэг армийн чадамжаа нэмэгдүүлсээр байхаа амласан байна.

Гэхдээ Өмнөд Солонгос нь дотооддоо цөмийн зэвсгийн хошуу үйлдвэрлэхгүй байхаар АНУ-тай тохиролцсон гэж ажиглагчид дүгнэжээ.

“АНУ, Өмнөд Солонгосын холбоотны харилцаа хэвээр үргэлжилсээр байгаа цагт Сөүл цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй” гэж Ихуа  их сургуулийн профессор Лейф-Эрик Ийслэй мэдэгджээ.

Түүнчлэн Өмнөд Солонгос нь цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх технологийн бүрэн хүчин чадалтай боловч “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчихгүй гэж ажиглагчид харж байна. Гэсэн ч Өмнөд Солонгос баллистик пуужин туршсан нь олон мэргэжилтнүүдэд эргэлзээ төрүүлжээ.

Өмнөд Солонгосын үйлдлийг Бээжин, Пёньянаас ирэх заналхийлэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлах хүн ч байна. “Хятадын цөмийн зэвсгийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа ч ил тод байдал дутмаг учраас мэдээлэл нууцлагдмал байна” хэмээн Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fuqosp

cheap lipitor <a href="https://lipiws.top/">buy atorvastatin online</a> lipitor 40mg for sale