Конор Макгрегор, Machine Gun Kelly нар "MTV"-ийн ёслол дээр зодолдох шахжээ

Брүүклиний Барклэйс төвд зохиогдсон MTV дуу хөгжмийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол дээр Конор Макгрегор, Machine Gun Kelly нар маргалдаж, хүмүүс тэднийг салгах хэрэгтэй болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд улаан хивсэн дээр маргалдаж, хүмүүс тэднийг холдуулж салгахаас өөр аргагүй болсон, ширүүхэн маргаан өрнөсөн гэжээ. 

Холимог тулааны тамирчин, 33 настай Конор болон "Bloody Valentine" дуугаар олонд танигдсан 31 настай дуучин нар хэрхэн маргалдсан нь зураг дээр янз бүрээр буужээ.

Мөн тэнд байсан хүмүүсийн мэдээлснээр Макгрегор Келли рүү уух юмаа албаар асгасан гэнэ.

"Тэднийг салгаж, бүх зүйл тайван болсны дараа ч Макгрегор дахиад л Келлигийн араас явжээ.

Мөн тэнд байсан хүмүүсийн мэдээлснээр Макгрегор Келли рүү уух юмаа албаар асгасан гэнэ.

"Тэднийг салгаж, бүх зүйл тайван болсны дараа ч Макгрегор дахиад л Келлигийн араас явжээ.

Яг ямар шалтгааны улмаас болж муудалцсан талаар хоёр талын хэвлэлийн төлөөлөгчид тоймтой мэдээлэл өгөөгүй ч Келли холимог тулаанч Конортой зураг авахуулъя гээд түүнийг түлхсэн гэх мэдээлэл гарчээ. Түүнд ихэд бухимдсан Конор улаан хивсний үеэр MGK буюу Келли рүү дайрчээ. Макгрегорын төлөөлөгч харин "Конор зөвхөн мэргэжлийн тулаанчидтай л нударга зөрүүлдэг" гэсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bcdkgc

buy atorvastatin sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg online cheap</a> buy cheap generic lipitor