АНУ, Их Британи болон Австрали улсууд БНХАУ-ын эсрэг нэгджээ

АНУ, Их Британи болон Австрали улсууд БНХАУ-тай тэмцэхийн тулд батлан ​​хамгаалахын дэвшилтэт технологийг хуваалцах тухай аюулгүй байдлын тусгай гэрээ байгуулснаа зарлалаа.

“Aukus” гэх нэртэй тус гэрээнд мөн хиймэл оюун ухаан, квантын технологи болон кибер сүлжээг хамруулах юм. Түүнчлэн энэхүү түншлэлийн хүрээнд  Австрали улс түүхэндээ анх удаа цөмийн шумбагч онгоц бүтээх аж.

Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт улам хүчирхэгжин, цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад эдгээр гурван улс санаа зовниж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар энэхүү аюулгүй байдлын түншлэлийг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийжээ.

Тэдний мэдэгдэлд "Aukus гэрээний хүрээнд хэрэгжүүлэх эхний санаачилга нь Австралийн тэнгисийн цэргийн флотыг цөмийн эрчим хүчний шумбагч хөлөг онгоцтой болгох явдал юм. Үүнийг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тайван байдлыг бий болгож, бидний нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлыг дэмжих зорилгоор ашиглах болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Гурван улсын уг түншлэл хоёр өөр оронд том үр дагавар авчрах билээ. Нэгдүгээрт, Австралийн Тэнгисийн цэргийн хүчинд дизель цахилгаан шумбагч хөлөг онгоцны флот барьж өгөх гэрээг байгуулаад байсан Франц улсад хүндээр тусах юм. Учир нь, энэхүү гэрээ одоо цуцлагдсан. Хоёрдугаарт, мэдээж Хятад улс. Их Британийн эрх баригчид шинэ хэлэлцээрийг ямар ч улс оронтой холбоогүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч холбогдох гурван улс нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэргийн хүчний талаар санаа зовж буй нь нууц биш юм.

Ерөнхий сайд Борис Жонсон тус гурван үндэстнийг эргэлзээгүй холбоотнууд гэж нэрлээд, тэдний шинэ хэлэлцээр "Биднийг урьд урьдынхаас илүү ойртуулна" хэмээн онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Энэхүү түншлэл нь бидний хамтын ашиг сонирхол болон ард түмнээ хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно" гэсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Их Британийн "HMS Queen Elizabeth" нисэх онгоц тээгч хөлөг онгоц АНУ-ын боловсон хүчин, техник хэрэгслийн хамт Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байрлах болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nzisuv

order atorvastatin 20mg online <a href="https://lipiws.top/">generic lipitor 80mg</a> atorvastatin 20mg brand