Мельбурн хотын ойролцоо 6.0 магнитудын газар хөдөллөө

Австрали улсын баруун урд хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлийн голомт Викториа мужийн нийслэл Мельбурн хотоос холгүй Мансфилдэд лхагва гарагийн 09:15 цагт бүртгэгдсэн байна.

Цахим сүлжээн дэх мэдээллээс харахад зарим байшин барилгад цууралт, эвдрэл үүссэн бөгөөд иргэд амь насаа алдсан болон гэмтэж шархадсан тохиолдол гараагүй. Газар хөдлөлтийн доргилт, чичирхийлэл Викториа мужтай хөрш Өмнөд Австрали, Шинэ Өмнөд Уэльс мужуудад мэдрэгдсэн байна.

Викториа мужийн онц байдлын газраас иргэдэд газар хөдлөлтийн дараах түлхэлт болон цунамийн давлагаа үүсч болзошгүй гэдгийг сэрэмжлүүлсэн боловч цунамийн сэрэмжлүүлэг дохиог унтраажээ. Мужийн онцгой байдлын газраас хэрэв та “Викториа мужид оршин суудаг бол аюултай нөхцөл байдал үүссэн. Эвдэрсэн болон цуурсан барилга байшингаас хол байж, жолоо барихгүй байж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж хүлээнэ үү” хэмээн зарласан байна.

Газар хөдлөлт мэдрэгдсэн даруйд зарим өндөр барилга байгууламж, хотын эмнэлгийг нэн даруй нүүлгэн шилжүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Австрали тив нь тектоник хавтангийн төвд байрладаг учир хүчтэй газар хөдлөлт цөөн тохиолддог. Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт хөрсний гүний 10 км-т бүртгэгдсэн ба ойрын жилүүдэд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт болохыг эрдэмтэд хэлжээ.

Мельбурн нь тус улсын хоёр дахь том хот бөгөөд таван сая оршин суугчтай. Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rqlpxr

lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin pills</a> atorvastatin brand