"Бээжин-2022" олимпын наадам гадаадын үзэгчдийг хүлээж авахгүй

Ирэх жил БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болох Өвлийн XXIV олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулна гэж Олон улсын олимпын хорооноос мэдэгджээ. Коронавирусийн цар тахлын улмаас зөвхөн Хятадад амьдардаг хөгжөөн дэмжигчдэд тасалбар олгох аж.

Мөн зөвхөн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан оролцогчдыг 21 хоногийн тусгаарлалтаас чөлөөлнө гэж Олон улсын олимпын хорооноос мэдээлсэн юм. Харин аливаа "эрүүл мэндийн үндэслэлтэй" тамирчдыг тусгаарлалтаас чөлөөлөх эсэхийг цаг тухайд нь хэлэлцэн, шийдэх гэнэ.

Энэ удаагийн Өвлийн олимпын наадамд оролцох бүх хүн нэг олимпын хотхонд байрлах бөгөөд дотуур байр, цэнгэлдэх хүрээлэн, хоолны газар болон нээлт, хаалтын ёслолыг хамарсан бүх байрлал ба арга хэмжээ нь хатуу хязгаарлалт дунд төвлөрөх аж. "Хаалттай менежментийн систем" доторх дотоодын болон олон улсын бүх оролцогч, ажиллах хүчийг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kdhrje

buy atorvastatin tablets <a href="https://lipiws.top/">lipitor uk</a> buy atorvastatin 80mg generic