Иран АНУ-аас 10 тэрбум долларын хөрөнгөө чөлөөлөхийг шаардлаа

АНУ-ын албаны хүмүүс өнгөрсөн есдүгээр сард Ирантай цөмийн асуудлаар яриа хэлэлцээ дахин эхлүүлэх оролдлого хийсэн юм. Гэвч Вашингтон юуны өмнө сайн санааны илэрхийлэл болгож Тегераны 10 тэрбум ам.долларын царцсан хөрөнгийг чөлөөлж өгөх ёстой гэж Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амирабдоллахян Бямба гаригт мэдэгдэв.

Иран АНУ-тай шууд хэлэлцээ хийхээс татгалзсан тул Ираны цөмийн зэвсгийн үйл ажиллагааг зогсоох зорилготой “2015 оны цөмийн гэрээ”-г сэргээх тухай шууд бус хэлэлцээ Вена хотод үргэлжилж байгаад өнгөрсөн зургадугаар сард зогссон юм. Ийнхүү АНУ өнгөрсөн есдүгээр сард НҮБ дэх зуучлагчдаар дамжуулан холбоо тогтоох оролдлого хийснийг Амирабдоллахян төрийн телевиздээ хандан хэлжээ.

АНУ-ын зүгээс Ираны банк, эрчим хүчний салбарт хориг тавьсны улмаас тус улс газрын тос, байгалийн хийн экспортоос голчлон орж ирсэн, гадаадын банкуудад байршиж буй хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгөдөө хүрч чадахгүй болсон юм.

"Америкууд бидэнтэй НҮБ-ын Ерөнхий Зөвлөл зэрэг Нью-Йорк дахь янз бүрийн сувгуудаар дамжуулан холбоо барихыг оролдож байна. Гэвч АНУ үнэхээр харилцан тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа бол үүнийгээ батлан харуулах ёстой. Миний зүгээс наанадаж 10 тэрбум ам.долларын хөрөнгийг суллаж өгөхийг шаардаж байна" хэмээн Амирабдоллахян хэлэв.

Өрнөдийн гүрнүүд Ираныг хэлэлцээнд буцаж орохыг уриалж буй бөгөөд Тегераны цөмийн хөтөлбөр хэлэлцээрээр тогтоосон хэмжээнээс хамаагүй илүү урагшилж байгааг анхааруулсан. Гэвч Тегераны зүгээс Вашингтон бүх хориг арга хэмжээг цуцалсан тохиолдолд цөмийн арга хэмжээ эргэх боломжтойг ийнхүү онцлов.

Иран болон Барууны албаны хүмүүсийн аль аль нь хэлэлцээрийг сэргээхээс өмнө олон асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xtijqx

order lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg usa</a> order lipitor 20mg online