Хятадын дайны зориулалттай 56 онгоц Тайваний агаарын хилд нэвтэрчээ

Тайваний Батлан хамгаалахын зүгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын 70 гаруй онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл даваа гарагт Хятадын байлдааны зориулалттай 56 онгоц дахин Тайваны агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн гэдгийг мэдэгдлээ.

Тиймээс Бээжинд хандаж өдөөн хатгасан, хариуцлагагүй үйлдлээ таслан зогсоохыг уриалжээ. Яг энэ үед Хятадын зүгээс АНУ-ыг Тайванийг ухуулан сэнхрүүлэх ажил хийж байна хэмээн буруутгаад байгаа юм. Хятад Тайванийг өөрсдийн муж гэж үздэг боловч ардчилсан тайваньчууд тусгаар улс гэсэн байр сууринаас хандсаар ирсэн билээ.

Сүүлийн жил гаруйн хугацаанд Тайваний зүгээс Хятад агаарын довтолгооноос хамгаалах бүсэд удаа дараа нэвтрэх болсон хэмээн тогтмол мэдэгдэх болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш гэхэд л Хятадын нийт 150 орчим онгоц Тайваний агаарын хилд нэвтрээд байгаа нь маш хүнд нөхцөл хэмээн буруутгаж байна.

Даваа гарагт Хятадын талаас илгээсэн байлдааны зориулалттай онгоцуудад J-16 сөнөөгч онгоц 34, цөмийн зэвсгээр цэнэглэх чадамжтай Н-6 бөмбөгдөгч 12 багтжээ. Эдгээр онгоцууд Тайваний захиргаанд багтдаг Пратас арлуудын орчимд ниссэн байна. Даваа гарагийн орой Хятадын дахин дөрвөн онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн гэж үзжээ.

Тайваний Эх газрын хэрэг эрхэлсэн зөвлөлөөс дээрх үйлдлийг хурцаар зэмлэн буруушааж, энх тайван, тогтвортой байдалд ноцтойгоор халдсан тул уг үйлдлээ нэн даруй зогсоо хэмээн шаардсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Vhqbld

generic atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor 80mg us</a> order lipitor 20mg generic