Танзани зохиолч Абдулразак Гурна Нобелийн шагнал хүртлээ

Танзани зохиолч Абдулразак Гурна 2021 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхдээ “Энэ бол үнэхээр гайхалтай шагнал юм. Гайхамшигтай зохиолчдын асар том жагсаалтад багтаж байна. Энэ бол үнэхээр гэнэтийн бэлэг юм. Зарлахыг нь сонсох хүртэл би үнэхээр итгэж өгөхгүй байсан” гэж хэлжээ.

Шведийн академи түүнийг “Колоничлолын нөлөөнд эвлэршгүй, энэрэнгүй байдлаар нэвтэрсэн” хэмээн магтжээ. Шагналыг Шведийн академи олгодог бөгөөд 10 сая швед крон (1.14 сая доллар / 840,000 фунт стерлинг) өгдөг.

Өдгөө 73 настай тэрээр “Paradise and Desertion” 10 романы зохиогч юм. Абдулразак Гурны 1994 онд хэвлэгдсэн “Paradise” ном нь 20 -р зууны эхэн үед Танзани улсад өссөн хүүгийн түүхийг өгүүлж, Букерийн шагналд нэр дэвшсэн нь зохиолчийн хувьд амжилтаа ахиулсан юм.

Нобелийн утга зохиолын хорооноос гаргасан мэдэгдэлд “Абдулразак Гурна үнэний төлөө амар хялбарчлал зүйлд дургүй байсан нь гайхалтай харагдаж байна” гэжээ.

Түүний зохиолууд хэвшмэл ойлголтоос ухарч, дэлхийн өнцөг булан бүрт танил бус соёлын олон төрөл зүйл бүхий Зүүн Африкийг танилцуулдаг.

1901 оноос хойш олгогдож ирсэн Нобелийн шагнал нь уран зохиол, шинжлэх ухаан, энх тайван, сүүлд эдийн засгийн салбарт олсон амжилтыг үнэлдэг. Өмнө нь Нобелийн шагнал хүртэж байсан зохиолчдийг дурдвал: Эрнест Хемингуэй, Габриэл Гарсиа Маркес, Тони Моррисон зэрэг зохиолчид, Пабло Неруда, Жозеф Бродский, Рабиндранат Тагор зэрэг яруу найрагчид, Харолд Пинтер, Евгений О'Нил зэрэг жүжгийн зохиолчид багтжээ. Өнгөрсөн жилийн шагналыг Америкийн яруу найрагч Луиза Глюк хүртсэн.

Эх сурвалж: BBC news

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Iykbxe

atorvastatin 10mg tablet <a href="https://lipiws.top/">lipitor 20mg usa</a> atorvastatin cost