Ээждээ зориулсан алтан медалийн түүх

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотноо зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт таван тивийн 72 орны 490 жүдоч өрсөлдсөнөөс медалийн чанараар дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Гүрж улс тэргүүлсэн бол ОХУ-ын баг, тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинд энэ оны Европ тивийн залуучуудын аваргын мөнгөн медальт Гүржийн Саба Инанейшвили түрүүллээ. Түүний сэтгэл хөдөлгөм түүх өнөөдөр жүдо бөхийн ертөнцөд шуугиан тарьж байна. Саба Инанейшвилигийн ээж таван жилийн өмнө ажил хийхээр Италийг зориод байсан ба олон жил уулзаагүй байсан хүү нь ээждээ алтан медалиар бэлэг барилаа. Ээж нь харь оронд ажил хийж олсон мөнгөө хүүгийнхээ бэлтгэлд зориулдаг байсны хариуд хүү нь: "Би ээжийнхээ төлөө ялалт байгуулсан. Энэ алтан медаль бол түүний медаль юм" хэмээсэн бол ээж нь "Намайг амьдралын эрхээр харь орныг зориход хүү маань ердөө 15 настай хоцорч байлаа. Одоо эрийн цээнд хүрчээ. Тэр дэлхийн тамирчин болсныг харах сайхан байна. Өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ ялалтыг утсаар сонсдог байсан бол өнөөдөр нүдээрээ харлаа. Би үнэхээр аз жаргалтай байна"

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wufmxl

atorvastatin 10mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> atorvastatin 20mg ca