Өмнөд Кюүшү арлын аялал жуулчлалын гол цэг болох Асо уул нь Японы цагаар 11:43 цагийн орчим оргилохдоо 3.5 км өндөрт үнс асгарч, гал уул дэлбэрсэн гэж Японы цаг уурын агентлагаас мэдээлэв.
Энэ нь галт уулын дохиоллын түвшинг тавын масштабаар гурав болгон нэмэгдүүлж, ойртохгүй байхыг анхааруулсан байна. Мөн энэ нь Накадаке уулын ойролцоо 1 км орчим радиус дотор их хэмжээний чулуулаг унах, пирокласт урсах эрсдэлтэйг анхааруулжээ.
Орон нутгийн цагдаа нар өчигдөр оройны байдлаар гэмтэж бэртсэн, сураггүй болсон хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд өглөө эрт ууланд явган аялалд гарсан 16 хүн эсэн мэнд буцаж ирснийг мэдээллээ.
Японы телевизүүд уулын том хэсгийг бүрхсэн, галт уулын дээгүүр харанхуй үнс нурж буй дүрсийг цацсан байна.
Кумамото мужийн 1,592 метр уулнаас үнс унах нь үдээс хойш үдэш болтол ойролцоох хотуудыг бүрхэх төлөвтэй байна гэж цаг уурын агентлагаас мэдээлэв. Асо ууланд 2019 онд багахан хэмжээний дэлбэрэлт болсон бөгөөд Японд сүүлийн 90 жилд тохиолдоогүй галт уулын ослын улмаас 2014 оны есдүгээр сард Онтаке ууланд 63 хүн амь үрэгдсэн байдаг.
Эх сурвалж: CNN NEWS
Сэтгэгдэл үлдээх