“Facebook” компани нэрээ “Meta” болгон өөрчиллөө

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг Пүрэв гаригт компанийнхаа нэрийг “Meta” болгон өөрчилснөө зарлалаа.

Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдана гэв.

Компани шинэ нэр нь “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа аж. Энэ нь хүмүүс нүдний шил бүхий виртуал төхөөрөмжийг зүүж хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц юм.

Ийнхүү “Facebook” компанийн нэр “Meta” болон өөрчлөгдсөн тухай мэдээ гарсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 2.75 хувиар өсч, нэгж хувьцаа нь 8.6 ам.долларт хүрчээ.

 “Facebook” компани хувьцаагаа арван хоёрдугаар сарын 1-нээс эхлэн “MVRS” хэмээх шинэ тэмдэгтээр арилжаалахаар болжээ.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Iiitrj

order atorvastatin 20mg without prescription <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg pills</a> buy lipitor generic