Эрээн хотын шуурхай штаб хатуу хөл хориогоо цуцлахаар болжээ

ӨМӨЗО-ны Шилин Гол лигийн Эрээн хотын 6 хаалттай бүс, 84 хяналтын бүсэд хатуу хөл хориог цуцлах болсон талаар тус хотын онцгой байдлын шуурхай штабаас мэдээллээ.

Эрээн хотын шуурхай штабаас халдвараар урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор битүү болон хяналтад байгаа бүс нутгийг тусгаарлахаар шийдвэрлэсэн шийдвэрээ цуцлахаар болсон байна.

Хаалттай бүс газруудад зориулсан менежментийн арга хэмжээ нь гэртээ байх, үйлчилгээний газруудаар хаалганаас үйлчлүүлэхээр зохицуулсан бөгөөд хяналтын бүсийн менежментийн арга хэмжээ нь "бүс нутгаас хүн гаргахгүй, олон хүн цугларахыг хатуу хориглоно" гэсэн арга хэмжээ авчээ.

Эрээн хотод өнгөрсөн сарын 13-наас хөл хорио тавьж, Монгол-Хятадын хилийн гол боомт Эрээн болон Замын-Үүдийн боомт хаагдаад байгаа юм.

Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hrzlvf

atorvastatin ca <a href="https://lipiws.top/">generic lipitor 20mg</a> buy atorvastatin pills