BLACKPINK хамтлагийн Лиза "COVID-19" шинжилгээгээр эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ. Бусад гишүүд болох Жисү, Розе, Женни нар ПСР-ын шинжилгээнд хамрагдсаны дараа шинжилгээний хариу сөрөг гарсан гэв.
Лиза арваннэгдүгээр сарын 24-нд видео бичлэгт орохоосоо өмнө онош нь батлагдсан гэж мэдэгджээ. Лизагийн биеийн байдал сайн байгаа бөгөөд түүнд ямар нэгэн онцгой шинж тэмдэг илрээгүй байна.
BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүн бүгд COVID-19-ийн вакцинд бүрэн хамрагджээ. Уг энтертайментаас манай уран бүтээлчид урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагддаг. Мөн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулсаар ирсэн.
Бид Лизаг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Мөн бид эрүүл мэндийн байгууллагуудын тархвар судлалын судалгаатай чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах болно гэжээ.
Сэтгэгдэл үлдээх