Их Британи, Итали, Германд коронавирсийн шинэ "Омикрон" хувилбар бүртгэгджээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэсэн.

Бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконгт илрээд байсан юм. Тэгвэл Бямба гарагт Европын гурван оронд уг хувилбарын шинэ тохиолдлууд нэмж бүртгэгджээ.

Тухайлбал Их Британи, Итали, Герман улсуудад Африкийн орнуудаас ирсэн зорчигчид Омикрон хувилбараар халдвар авсан нь нотлогдсон байна.

Одоогоор Европд болон дэлхийн бусад улсуудад илэрсэн Омикрон хувилбарын тохиолдлуудаас хүндэрсэн өвчтөн байхгүй байна.

“Онолын хувьд вакцинаар дархлаажсан хүмүүсийг вирусийн шинэ хувилбар хүндээр өвчлүүлэхгүй гэж бид найдаж байна. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд бидэнд хугацаа хэрэгтэй“ гэж Оксфордын Вакцины Группийн захирал, профессор Эндрью Поллард ярьжээ.

Зарим судлаачид вакцинжуулалтын явц дэлхий даяар жигд бус байгаагаас вирусийн шинэ хувилбар бий болох нөхцөл үүсэж байна гэж үзэж байна. Тухайлбал Африк тивийн хүн амын ердөө зургаа хүрэхгүй хувь нь вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fyikwx

cost atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg ca</a> atorvastatin 80mg generic