Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгах шийдвэрийг “Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын алба”-аас гаргажээ.
Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас... /Хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоов. БНХАУ-ын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг чангатгах шийдвэрээ коронавирусийн шинэ хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Гэвч "Ковид-19" халдварын альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй.
Сэтгэгдэл үлдээх